1989 онд Колорадогийн Уул Уурхайн Сургуульд анхны Монгол 3 оюутан суралцахаар ирснээр Колорадо мужийн Монголчуудын замнал эхэлсэн. Колорадогийн Монголчууд АНУ-д ирсэн хамгийн ууган Монголчуудын нэг бөгөөд одоогийн байдлаар албан бус тоогоор 2000 гаруй иргэд тус мужид сурч, ажиллаж амьдарч байна.
Түүнчлэн, АНУ-н хэмжээнд хоёрхон өргөмжит консул байдгийн нэг Жеймс Вагенландэр Колорадо мужид үүрэгт ажлаа гүйцэтгэн амьдарч байгаа бөгөөд Дэнвэр хот нь Улаанбаатар хоттой эгч дүүсийн харилцаатай, нутаг дэвсгэр, уур амьсгалын хувьд тун төстэй бүс билээ.
Колорадо Мужийн Монголчуудын Холбоо анх 2000 онд байгуулагдснаасаа хойш үйл ажиллагаагаа тасралтгүй амжилттайгаар явуулж байгаа Колорадо мужийн Монголчуудын эв нэгдэл, нөхөрлөлийн билэг тэмдэг билээ.
Колорадо мужид ажиллаж, сурч, аялаж, амьдарч байгаа нийт монголчуудыгаа эвлэлдэн нэгтгэж, хамтын хүчээр Монгол өв соёл, ёс заншил, уламжлалыг хадгалан дэлгэрүүлэх эрхэм зорилгыг тээн ажиллаж байна
Бидний үнэт зүйлс Колорадо мужид ажиллаж амьдарч байгаа эсвэл аялан өнгөрч байгаа нийт Монголчууд, зохион байгуулж байгаа арга хэмжээг үргэлж дэмжиж байдаг хүндэт спонсорууд болон КММХ-г бүрдүүлэгч хамтрагч байгууллагууд маань билээ
Copyright © 2023 Mongolian Community of Colorado - All Rights Reserved.
Powered by GoDaddy
We use cookies to analyze website traffic and optimize your website experience. By accepting our use of cookies, your data will be aggregated with all other user data.