Их Монгол улс байгуулагдсан, тулгар төр байгуулагдсан, ардын хувьсгал ялсан давхар давхар баярыг нэгтгэн хотол олноороо тэмдэглэдэг Үндэсний Их Баяр Наадам бол монгол хүн бүрийн хүсэн хүлээдэг бахархлын өдөр билээ. Тэр дундаа гадаадад ажиллаж амьдардаг монголчуудын хувьд элэг нэгт монголчуудтайгаа хуран цуглаж, үндэсний их өв уламжлалаа хамтдаа түгээн дэлгэрүүлж, нутгаа санасан сэтгэл зүрхээ дэвтээдэг хамгийн чухал баяруудынх нь нэг байдаг.
КММХ байгуулагдсан цагаасаа өнөөдрийг хүртэл жил бүр Наадам баярыг Дэнвэр хотод элэг нэгт Монголчуудынхаа хандив туслалцааны тусламжтайгаар зохион байгуулсаар ирсэн.
Уг арга хэмжээнд дан ганц Монголчууд гэлтгүй Дэнвэр хотын байгууллагуудын төлөөлөл, бизнес эрхлэгчид, хотын даргын төлөөлөл гэх мэт бүх үндэстнийхэн өргөнөөр цуглаж монгол ёс заншлыг танин дэлгэрүүлэх үйлсэд нэгдэцгээдэг.
Copyright © 2023 Mongolian Community of Colorado - All Rights Reserved.
Powered by GoDaddy
We use cookies to analyze website traffic and optimize your website experience. By accepting our use of cookies, your data will be aggregated with all other user data.